Чингис хаан цогцолборын төслийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-21 16:27:19
Хэнтий /МОНЦАМЭ/ Мянганы суут хүн их эзэн Чингис хааны өлгий нутаг Дадал суманд байгуулагдах
Чингис хаан цогцолборын бүтээн байгуулалтын төслийг нутгийн иргэдэд танилцууллаа.
 
Энэ ажлын хүрээнд төслийн багийн ахлагч, Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн "Тогтвортой аялал, жуулчлал" төслийн хариуцагч Марк Везужинаар ахлуулсан Хэнтий аймгийн аялал жуулчлалын ТЭЗҮ-ийн багийн зөвлөхүүд, Азийн хөгжлийн банктай гэрээгээр ажиллаж буй Францын "Эжис" группийн судалгааны багийн гишүүдээс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.
 
Энэ үеэр төслийн баг сумын болон ОББЦГ-ын Хамгаалалтын захиргааны удирдлагуудад төслийн танилцуулга хийж, төслийн талбайтай танилцан, оролцогч талуудтай уулзалт хийлээ. Мөн нутгийн удирдлагууд болон иргэдтэй зөвлөлдөх, мэдээлэл цуглуулах, төслийн суурь үзэл баримтлалыг боловсруулах, хүрэх үр дүнгүүдийг тодорхойлох үйл ажиллагааг зохион байгуулж,  сумын иргэдийн төлөөлөл нартай уулзалт хэлэлцүүлэг хийсэн аж. 
 
Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 24 дүгээр сарын 24.1.2 дахь заалт, Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.8 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дөрөв дэх хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Мянганы суут хүн их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар болсон юм. 
Д.Одонтунгалаг
Related news