Туялзуур сэлэмний УАШТ-ний аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-07 17:18:24

Туялзуур сэлэмний сонирхогчдын болон 12 хүртэлх насны тамирчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аваргууд тодорлоо.

Тус тэмцээнд 4 клубын 60 гаруй тамирчин өрсөлдөв. Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд: Алтан медаль - Б.Дэмбэрэлнямба (Хангарьд), хүрэл медаль Б.Цогтгэрэл (УБ Фенсинг), Т.Доржбат (Уурхайчин) нар хүртлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд: Тэргүүн байр - Б.Цолмонтуяа (УБ Фенсинг), мөнгөн медаль - Б.Анхзаяа (Уурхайчин), хүрэл медаль - С.Учралт (УБ Фенсинг), Б.Саруул-Онон (Дуэль) нар тус тус хүртлээ.

U12 ангилалд: алтан медаль - Г.Сумъяабалдан (Уурхайчин клуб), мөнгөн медалийг Э.Тэлмүүн (Уурхайчин клуб), хүрэл медалийг К.Далай (УБ Фенсинг), Б.Аззаяа (Уурхайчин) нар хүртлээ. Анх удаагаа энэ төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж Багануур хотын "Уурхайчин" клубын хүүхдүүд бахдам амжилт үзүүлж, 3 медаль хүртэв.

Харин  "УБ Фенсинг" клуб 2 алт, 3 хүрэл, "Уурхайчин" клуб 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, "Хангарьд" клуб 1 мөнгө, "Дуэль" клуб 1 хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүллээ.

Д.Өлзий

Related news