“Бадмаараг” багийн даамчид тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-07 17:26:08

Монголын даамын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх багийн УАШТ Баянзүрх дүүрэгт байрлах “Бадмаараг” төвийн байранд энэ сарын 4-6-нд болж шилдгээ тодруулав.

Тус тэмцээнд нийт 15 баг өрсөлдсөнөөс Олон улсын их мастер Г.Ганжаргал ахлагчтай “Бадмаараг” баг 14 оноогоор түрүүлж, Монголын даамын холбооны нэрэмжит шилжин явах цомыг гардлаа. Тэнцүү 12 оноотой гурван багаас ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Чемпионс" баг мөнгө, спортын мастер Э.Энх-Эрдэнэ ахлагчтай "Алтан өрөг" баг хүрэл медалийн эздээр тодорсон юм. Үндсэн болон блиц тэмцээнд медалийн төлөө хүчтэй өрсөлдсөн спортын мастер Т.Пүрэвдорж ахлагчтай "Алтан титэм" багт тэмцээний тусгай шагналыг олгожээ. Багууд 5 хүний бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн бөгөөд ширээний аваргуудыг тодруулахад ОУИМ Г.Ганжаргал, ОУИМ О.Түвшинболд, СМ Л.Гансүх, ДМ Б.Отгон-Эрдэнэ, ДМ Ц.Чинзориг нар тус бүрийнхээ ширээнд тэргүүлсэн байна.

Д.Өлзий

Related news