Азийн наадмаас Монголын багийн хоёр дахь алтан медалийг П.Орхон хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 62 кг-д аваргын алтан медалийн төлөө гавьяат тамирчин П.Орхон Киргизийн бөх Тыныбекова Айсулутай барилдаж 11:0-ээр илүүрхэн ялж, Монголын багийн хоёр дахь алтан медалийн эзэн боллоо.
Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Э.Сумъяа БНСУ-ын бөх Ли Шинхайг 3:2-оор, 57 кг-д А.Батцэцэг БНСУ-ын бөх Ум Лиеуныг 5:2-оор тус тус ялж багийнхаа медалийн тоог хоёр хүрэл медалиар нэмэгдүүллээ.
Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 45 орноос есдүгээр байр эзэлж байна.
Д.Өлзий
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days