“Гангар хун-2015” цомын эздийг тодруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Улаанбаатар хотод амьдарч буй нутгийн уугуул иргэдийнхээ дунд шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн цэнгүүнээ 12 дугаар сарын 17-ны өдөр “Шангри-Ла” зочид буудлын “Боллрүм” хүндэтгэлийн өргөөнд болохоор товложээ.
Энэ үеэ бүтээн байгуулалт, бизнесийн болон спорт, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн, нутгийн төлөө зүтгэлтэнг тодруулж аймгийнхаа бахархалт шувуугаар нэрлэсэн “Гангар хун” цомыг гурав дахь жилдээ олгох юм байна.
Г.Сүхээ