Эм хэтрүүлснээс үүдсэн нас баралт АНУ-д ихсэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-д эм хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн нас баралтын тоо дээд хэмжээнд хүрсэн бөгөөд хэтрүүлэн хэрэглэсэн эмийг өвчин намдаах эм болон герион тэргүүлж байгааг тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас 47 мянга гаруй хүн 2014 онд нас барсныг Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлсэн юм. 2015 оны үзүүлэлт өнгөрсөн оныхоос 7 хувиар өссөн байна.
Нас барсны гэрчилгээг бүртгэн уг мэдээллийг цуглуулжээ.
Нас барагсдын 61 орчим хувь нь хүчтэй өвчин намдаагч болон герион зэрэг мансууруулах бодисын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
“Мансууруулах бодисоос үүдсэн нас баралтын тоо түгшүүрийн хэмжээнд өссөн. АНУ-ын гэр бүлүүд, нийгэмлэгүүд мансууруулах бодисын тахлаар эзгүйрч байна” гэж тус төвийн захирал Том Фреиден “The Guardian”-д хэлсэн байна.
АНУ-ын Баруун Виржини, Нью-Мексико, Нью-Гэмпшир, Кентукки болон Огайо муж улс эм хэтрүүлснээс үүдсэн нас баралтаар улсдаа тэргүүлжээ.
Х.Аминаа