Сьерра-Леонд “Эбола” дахин илэрснийг нотлов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДМОСКВА. /RIA Novosti/. “Эбола” вирусийн халдвар авч, нас барсан шинэ тохиолдлыг Сьерра-Леоны эрх баригчид нотолсон тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Сьерра-Леонд уг вирусийн халдварын тархалт зогссоныг өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр мэдэгдсэн билээ.
Сьерра-Леон улсын хойд нутагт “Эбола”-гийн халдвар авсан байж болзошгүй өвчтэй хүү нас барсан гэх мэдээллийг шалгаж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам урьд нь мэдээлсэн билээ. Дүн шинжилгээ хийсний дүнд хүү “Эбола”-гийн халдвар авсан байсан нь нотлогдсон гэж тус яамны төлөөлөгчид мэдээлжээ.
Баруун Африкт “Эбола”-гийн халдварын тархалт зогссоныг НҮБ-ын төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр мөн ажиглалтаа үргэлжлүүлэх нь зайлшгүй чухал болохыг онцлон хэлжээ.
“Эбола” вирусийн халдвар 2014 оны хоёрдугаар сард Гвиней улсад анх бүртгэгдэж, улмаар хөрш Сьерра-Леон, Либери улсад тархсан билээ. Халдвар тархсанаас хойш тус гурван оронд үхлийн аюултай уг вирусийн халдварыг 28 мянга гаруй хүн авснаас 11 мянга гаруй нь нас баржээ.
Д.Жаргал