"Шударга ёс" эвслийн бүлэг хуралдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-15 11:23:43

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг Төрийн ордонд хуралдаж эхэллээ.

Бүлгийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Учир нь өнгөрсөн мягмар гарагт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хоригийг хэлэлцэх үеэр тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ 5 хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн. Өнөөдөр уг завсарлагын хугацаа дууссан тул бүлэг ийн хуралдаж байр сууриа нэгтгэж байгаа юм. Бүлгийн хуралдааны өмнө бүлгийн дарга Н.Батцэрэг УИХ-ын даргатай хоригтой холбоотой асуудлаар санал солилцсон гэж эх сурвалж мэдээллээ.

УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдана. Гэхдээ "Шударга ёс" эвсэл хориг дээр байр сууриа нэгтгэж байгаа учир одоогоор байнгын хороо хараахан хуралдаагүй, бүлгийн хуралдааныг өндөрлөхийг хүлээж байна.

Б.Туул

関連ニュース
コメント