Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Улаанбаатар ДЦС-5 төсөл”-ийн концессийн гэрээг тус төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан “International Power Plc, Sojits Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулсан.
Концессийн гэрээнд 2014 оны 6 дугаар сарын 20-нд талууд гарын үсэг зурснаас ажлын хэсэг концесс эзэмшигчтэй “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний хэлэлцээрийг хийж, энэ оны 7 дугаар сард гарын үсэг зуржээ. Консерциумын зүгээс энэ оны 12 дугаар сард багтаан санхүүгийн хаалт хийж, 2016 оны эхний улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2,5-3 жилийн хугацаанд станцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна.
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт-ын турбингенератороор өргөтгөх төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор гадаад, дотоодын 15 компани тендерийн баримт бичиг авсан боловч 4 компани саналаа ирүүлжээ.
“ДЦС-III” ТӨХК-ийг 250 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгджээ. Хоёрдугаар шатны шинэчлэлээр Дунд даралтын хэсгийг буулгаж, 2х125 МВт-ын хүчин чадалтай орчин үеийн өндөр үр ашигтай дулааны станцыг 2016-2017 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Амгалангийн дулааны станцын барилга угсралтын ажлын хүрээнд 116 МВт-ын 3 зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламж зэрэг 36 төрлийн барилга байгууламж, нэгдсэн хяналт, удирдлагын системийн угсралтын ажил хийгдэж, 97 хувийн гүйцэтгэлтэй байна.
コメント