Өсвөрийн бөхчүүдийг дэмжих “Билэг” сан байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/.Жудо бөхийн спортын мастер, сумын заан С.Билэгт" агсаны гэгээн дурсгалд зориулан "Билэгт" санг байгуулжээ. Хувь хүний хөгжлийн Баруун бүсийн институтийн захирал Б.Гантогоогийн санаачилсан “Билэгт” сангийн нээлтийн үйл ажиллагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд есдүгээр сарын 23-нд боллоо.
Сангийн нээлтэд Ховд аймгийн Бөхийн холбоо, аймаг, сумын удирдлагууд, нутгийн иргэд, бөх сонирхогчид, аймгийн цолтой бөхчүүд оролцов.
Тус сангийн зорилго нь бөхийн спортыг хөгжүүлэх, жудо бөхөөр барилдаж байгаа өсвөрийн тамирчдыг дэмжихэд чиглэжээ.
Б.Гантогоо "Билэгт " сан олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг хөтлөх гүүр болох болно гэдэгт итгэж байна гэв. буйгаа илэрхийлэв. Энэ үеэр өсвөр үеийнхний дунд бөхийн барилдаан зохион байгуулав.