Д.Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжтай уулзахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-21 11:33:52

ВАШИНГТОН. /РИА Новости/Сэтгүүлч Жамаль Хашоггийн хэрэгтэй холбоотой дуулиан шуугиан гараад буй энэ үед Саудын Арабын угсаа залгамжлах хунтай Мухаммед бен Салмантай уулзахад бэлэн байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


Аргентинд болох “Их 20” дээд хэмжээний уулзалтад угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Аль Сауд оролцоно гэж Саудын Арабын эрчим хүчний сайд Халид аль-Фалих өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.


Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Дональд Трампаас “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр угсаа залгамжлах хунтайжтай уулзах эсэхийг сэтгүүлчид асуухад тэрбээр "тийм" гэж хариулсан байна. 

関連ニュース