Камерын хяналтаар гэмт хэргийг илрүүлсээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис хотын нутаг дэвсгэрийн гудамж талбай, олон нийтийн газрыг телекамерын хяналтанд авсан ажил гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгч байгааг Хэнтий аймаг дах Цагдаагийн газраас мэдээллээ.
Тухайлбал Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн С-ын гахайг энэ сарын 15-ны өдөр хулгайлсныг камерын хяналт ашиглан Хэрлэн сумын 4 дүгээр багийн харъяат Б, Э нар нь галт зэвсэг, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэнийг гэмт хэрэг үйлдэгдсэнээс 4 цагийн дотор илрүүлсэн байна.
Иймээс тус цагдаагийн газраас иргэдэд мал, амьтнаа хараа хяналттай байлгахын зэрэгцээ хариуцсан байгууллага, аж ахуйн нэгж, хашаа байшингийн гадна, дотор орчныг чанарын шаардлага хангасан камерын хяналтанд авах нь болзошгүй гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэйг зөвлөлөө.
Хэнтий аймаг О.Буянхишиг