Оны эхний улирлын байдлаар 16 төсөл арга хэмжээний тендерийг зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Орон нутгийн өмчийн газар 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын төсвийн 43 төсөл арга хэмжээ 117 тэрбум 200 сая төгрөгөөр зохион байгуулахаар эрх шилжиж ирсэн байна.
Оны эхний улирлын байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16 төсөл арга хэмжээний 5 тэрбум
660 сая төгрөгийн тендерийг зохион байгуулж байна. Үүнд:
•Хоргын
тогоо чиглэлийн авто замын засвар, 6км /Архангай, Тариат/ 600 сая төг,
•ЗДТГ-ын барилгын ажил /Архангай, Батцэнгэл сум/ 1200,0 сая төгрөг,
•Багийн төвийн барилга /Архангай, Төвшрүүлэх сум/ 80 сая төгрөг
•Хүүхдийн тоглоомын талбай, модон цамхаг бүхий цогцолбор /Архангай Булган, Жаргалант, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут сум/ 200 сая төгрөг,
•Соёлын төвийн барилгын их засвар /Архангай, Өндөр-Улаан сум/ 200 сая төгрөг,
•Эрүүл
мэндийн төвийн барилгын их засвар /Архангай, Булган сум/ 200 сая төгрөг,
•Сургуулийн дотуур байрны барилгын их засвар /Архангай, Цахир сум/ 200 сая төгрөг,
•Орон
сууцны бохирын шугам шинэчлэх 30 сая төгрөг,
•Сургуулийн
барилгын цэвэрлэх байгууламж /Архангай, Өлзийт сум/ 50 сая төгрөг,
•
Чулуутын хавцал авто зам, гүүрийн засвар /Архангай, Цэцэрлэг сум/ 500 сая төгрөг,
•Халзангийн
давааны авто замын засвар /Архангай, Өндөр-Улаан сум/ 100 сая төгрөг,
•Сумын төвийн авто замын засвар, 4км /Архангай, Хангай сум/ 500 сая төгрөг,
•Сумын
төвийн авто зам, 1км /Архангай, Өндөр-улаан сум/ 800 сая төгрөг,
•Ухаа
гүвээний голын төмөр бетон гүүр, 10у/м /Архангай, Хангай сум/ 500 сая төгрөг,
•Хоолтын
давааны авто замын засвар /Архангай, Жаргалант сум/ 150 сая төгрөг,
•Зуслангийн голын гүүр /Архангай, Цэцэрлэг сум/, 300 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг зарлан сургуулийн барилгын цэвэрлэх байгууламж, /Архангай, Өлзийт сум/ 50 сая төгрөгийн тендерээс бусад бүх тендерийн нээлт хийх хугацаа болоогүй байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 43 төсөл арга хэмжээ 7 тэрбум 535 сая төгрөгийн тендер зохион байгуулахаар төлөвлөн ажилласнаас эхний улирлын байдлаар 330 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 төсөл арга хэмжээний тендерийг зохион байгуулжээ.
Үүнд:
•Батцэнгэл,
Өлзийт, Чулуут, Хашаат сумдын багийн төвийг барих 200 сая төгрөг
•Дулааны станцын дулаан түгээх салбар шугам сүлжээ, барилгын дотор шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн зураг төсөв 250 сая төгрөгийн тендерийг тус тус зарлан хураангуй жагсаалт үүсгэж үнэлгээний хороо хуралдаж байна.
Энэ онд аймгийн Орон нутгийн өмчийн газраас бүх тендерийг цахимаар явуулах юм байна.