Сирийн хөршүүдэд тусламж үзүүлэхийг уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС. /ANADOLU/. Сирийн хэдэн сая дүрвэгчийг хүлээж авч буй Ойрхи Дорнодын улсуудад долоон тэрбум еврогийн тусламж үзүүлэхийг Европын Холбоонд /ЕХ/ Европын Парламентын Ерөнхийлөгч уриаллаа.
Турк, Иордан болон Ливаны хуарангуудад байгаа дүрвэгчдэд туслахын тулд долоон тэрбум еврог ЕХ-ны гишүүн улсууд босгох хэрэгтэй байна гэж Мартин Шульц хэлэв.
Мөн Сирийн дүрвэгчдэд туслахад илүү их үүрэг гүйцэтгэхийг АНУ-д тэрбээр уриалсан юм.
ЕХ-ны гишүүн улсуудын Дотоод хэргийн сайд нар өнөөдөр уулзан орогнол хүсэгч 120 мянган хүнийг гишүүн улс бүрт тодорхой хэмжээгээр заавал тараан суурьшуулах асуудлыг хэлэлцэнэ. ЕХ-ны удирдагчид мөн маргааш уулзаж, дүрвэгчдийн асуудлыг хэлэлцэнэ.
Сирийн дөрвөн сая гаруй иргэн улсаасаа дүрвээд байгаа билээ.
Г.Доржханд
コメント