Аймгийн Морин спорт уяачдын холбоог Г.Мөнхсайхан удирдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-18 12:07:15

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Морин спорт уяачдын холбооны ээлжит 5-р бага хурал болж, холбооны тэргүүнээр Эрдэнэбулган сумын уугуул, манлай уяач Г.Мөнхсайханыг сонгож, нутгийн холбоог удирдуулахаар боллоо.

Удирдлагын бүтцэд хийсэн дараагийн өөрчлөлт бол дэд тэргүүний тоог нэмэгдүүлсэн явдал байв. Үүнд, өмнө нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байсан ба нэмж нутгийн төлөөлөл Ч.Мөнхбат, Т.Цогтбаатар нарыг дэд тэргүүн болголоо. Архангай аймгийн МСУХ нь ирэх жилүүдэд 32 тэргүүлэгчтэй хуралдана.

Энэхүү бага хурлаар тус холбооны тэргүүнээр 2012 оноос хойш ажилласан тод манлай уяач Ц.Дуламсүрэн долоон жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Хуралд 19 сумын МСУХ-ны тэргүүн, нарийн бичгийн дарга нар, 101 багийн төлөөлөл, аймгийн МСУХ-нд ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Архангай аймгаас төрөн гарсан улсын цолтой уяачид гээд 190 төлөөлөгч оролцов. 

関連ニュース