Архангайд бараа үйлчилгээний үнэ тариф өссөн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт бараа, үйлчилгээний үнэ тариф 2019 оны 11 дүгээр сард өмнөх сарынхаас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувиар тус тус өссөн байна.
Статисикийн хэлтсийн хэрэглээний сагсанд авсан бараа
үйлчилгээний үнэ тарифыг
өнгөрсөн 10 дугаар
сартай зэрэгцүүлэхэд 9.1 хувийнх нь үнэ өсч, 1.9 хувийнх нь үнэ буурч, 89.0 хувийнх нь үнэ
тогтвортой байв.
Тухайлбал,
өмнөх сарынхаас байцаа, сонгино, ургамлын тос, хонины махны үнэ 1.7-13.3 хувиар буурсан бол өндөг, жигнэмэг, данх, лаа, эмэгтэй куртик, өвлийн гутал
зэргийн үнэ 0.8-13.3
хувиар нэмэгдсэн байна,
Харин
өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 30.5 хувийнх нь буюу 114 нэрийн бараа, үйлчилгээний үнэ тариф өсч, 12.1
хувийнх нь буюу 45 нэрийн барааны үнэ буурч, 57.4 хувийнх нь үнэ тогтвортой
байна.
