Энэ онд удирдах ажилтны зөвлөгөөн 9 удаа болж, 73 үүрэг чиглэл өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-26 10:35:09
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны 9 дэх удаагийн буюу энэ оны сүүлчийн зөвлөгөөн энэ сарын 25-нд боллоо. Зөвлөгөөнөөр тодорхой үүрэг даалгавар өгөөгүй. Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид 3 дугаар сараас эхлүүлж хийсэн шуурхай зөвлөгөөний үр дүнг танилцуулж, ирэх 2020 онд үргэлжлүүлэн эрчимжүүлж явах 10 үүрэг чиглэлийг дурдлаа. Мөн аймгийн ОБГ, ЦГ, ЭМГ, МХГ зэрэг байгууллага цаг үеийн мэдээллийг өгсөн юм. Зөвлөгөөнд 51 хүн оролцохоос 38 нь ирж, ирц 74.5 хувьтай байлаа.
2019 оны 3-р сараас эхэлсэн удирдах ажилтны зөвлөгөөн нийт 9 удаа болсон ба удирдлагуудын ирц дунджаар 67 хувьтай байжээ. 9 удаагийн зөвлөгөөнөөр нийт 73 үүрэг, чиглэл өгсний 63 нь бүрэн хэрэгжсэн, 10-ыг нь цаашид эрчимжүүлэх шаардлагатайг онцолж байв. Мөн явцын үнэлгээг тогтмол хийсний үр дүнд шилэн дансны хөтлөлт 95-аас дээш хувьд хүрсэн үр дүн гарчээ.
関連ニュース