25 худгийг ашиглалтад оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд аймгийн хэмжээнд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, гадаадын төсөл хөтөлбөр болон малчдын хөрөнгөөр 22 инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг шинээр гаргаж, 3 худгийг засварлан нийт 25 худгийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр 230 гаруй өрхийн 50 гаруй мянган толгой мал, 29.8 мянган га бэлчээр устай болжээ.
Аймгийн хэмжээнд нийт малчин өрхийн 60 орчим хувь нь
усаар хангагдсан ба
бусад өрх худаг уст цэгээс алслагдсан байдалтай өвөлжиж байна.
Энэ онд шинээр 50 орчим уст цэгийг
гаргахаар төлөвлөжээ.