Худаг гаргах ажил 60 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-17 11:50:39

Архангай /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сан болон Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн санхүүжилтээр энэ онд 17 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 44 худгийг гаргана.

Уг ажлын гүйцэтгэгчээр “Топ дринлинг” ХХК, “Усны барилга” ХХК, “БИММ” ХХК, “Энержи эмпайр” ХХК, “Бидикс инженеринг” ХХК шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд гүйцэтгэл 60 хувьтай байна.

Ажлын гүйцэтгэлд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

 

関連ニュース