“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаа жигдрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-17 16:51:51

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулж, өнгөрөгч 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь аймгийн 19 суманд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 211 иргэн, хуулийн этгээд лавлагаа авсан байна.

Хамгийн их авсан үйлчилгээг дурдвал, иргэний үнэмлэхний лавлагаа 98, жолоодох эрхийн 79, даатгалын 39, гэрлэлтийн 27 лавлагааг гаргаж өгжээ.

Иргэн, хуулийн этгээд ийнхүү өөрийн амьдарч буй сумаасаа төрийн үйлчилгээний 54 төрлийн лавлагаа, үйлчилгээг авах бүрэн боломжтой боллоо. Энэ нь заавал аймгийн төв орохгүй, зардал, цаг хугацаа хэмнэсэн ажил болсон гэдгийг үйлчлүүлэгч иргэд хэлж байв.

関連ニュース