Сумдын ЗДТГ, сургууль, цэцэрлэгүүдийг компьютер, техник, тоног төхөөрөмжөөр хангав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 240.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Чулуут, Тариат, Хангай, Цахир, Жаргалант сумдын ЗДТГ, Ерөнхий боловсролын болон бага сургууль, хүүхдийн цэцэрлэгийг шаардлагатай компьютер, техник, тоног төхөөрөмжөөр хангаж байна.
Тоног төхөөрөмжийг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, БСУГ-ын дарга Ц.Мөнхбат, БОАЖГ-ын дарга Н.Баянмөнх нар хүлээлгэн өглөө. Энэхүү ажил нь 2020, 2021 онд хэрэгжих бөгөөд 16 нэр төрлийн техник тоног төхөөрөмжийг дээрх сургууль, цэцэрлэгүүдэд олголоо.
2020
онд 114.0 сая төгрөгийн 13 нэр төрлийн буюу суурин компьютер, проектор, дэлгэц,
өнгөт болон хар принтер, ламинатор, зурагт, зөөврийн чанга яригч, өсгөгч,
химийн татах шүүгээ, зургийн аппарат, гүйлтийн зам, бөхийн дэвжээ зэрэг
компьютер, текник, тоног төхөөрмжийг дээрх сумдын 12 сургууль, 8 цэцэрлэгт
хүлээлгэн өгч байна.
2021
оны 1-р улиралд багтаан 2 дахь ээлжийн компьютер, текник тоног төхөөрөмжийг
олгох юм.