Архангайн зарим сургуульд Сайн сургууль төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 09:09:53

Архангай аймгийн Боловсрол, соёлын газар, “Мэдлэгийн сүлжээ” ТББ хамтран “Боловсрол дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөлд оролцогч талуудын нэгдсэн уулзалтыг Эрдэнэбулган суманд зохион байгууллаа.

Тавдугаар сарын  09-ний өдөр зохион байгуулсан энэ уулзалтаар аймгийн боловсролын салбар дахь шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, боловсролын байгууллага, эцэг эх, төрийн бус байгууллагын хамтын бүтээлч оролцоо, үйл ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх хэрэгцээний талаар хэлэлцжээ. Уулзалтанд аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн захирал, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр Глоб Интернэшнл төвийн ажилтан Ч.Энхбаяр “Бүх нийтийн боловсролын төлөө”, Иргэний нийгмийн үндэсний эвслийн ажилтан Ц.Мандхайхатан, З.Цоггэрэл нар Сайн сургуулийг дэмжих аргачлал, Сургуулийн эцэг эх, багшийн холбоо үзэл баримтлалыг танилцууллаа.

Оролцогч талууд буюу төрийн албан хаагч, сургуулийн удирдах ба бусад ажилтан багш, эцэг эх, сурагчид боловсролын засаглалд мэдлэгтэйгээр, бүтээлчээр хамтран оролцсон тохиолдолд боловсролын салбарын эгэх хариуцлага сайжирч, боловсролын үлчилгээний чанар дээшилнэ гэж төсөл хэрэгжүүлэгч үзэж байгаа аж. Үүний тулд аймгийн төвийн дөрөвдүгээр сургууль, Батцэнгэл, Өлзийт сумын сургуулиудад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлалаар аймгийн боловсрол соёлын төсөв, худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төсөв боовсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм.

Дурьдсан сургуулиудад Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулж, шийдвэр гаргах үйл явцад оролцох замаар сургуулийн удирдлагатай хамтран ажиллах аж.

Сургуулийн хамт олон эцэг эхтэй хамтран Сайн сургуулийг дэмжих аргачлалаар сургуулийн засаглал, сэтгэл зүй, материаллаг орчны тулгамдсан асуудлыг тодорхойлж, сайн сургууль болоход дэмжлэг үзүүлэхийг зорьжээ.

Аймаг сумын түвшинд төсөлд оролцогч талууд аливаа асуудлыг хамтран зөвлөлдөж, хамтран зөвшилцөж, хүчээ нэгтгэн ажилласнаар боловсролын чанартай, хариуцлагатай, ил тод үйлчилгээнд хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Дашрамд дурьдахад, “Глоб Интернэшнл төв, Бүх нийт боловсролын төлөө”, Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран Дэлхийн банкны итгэлцлийн сан болох” Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжилтээр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлж байна. Төсөл нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээнд хувь нэмэр оруулах зорилготой юм.                                                                          

Архангай аймаг Л.Булган

               

関連ニュース