АРХАНГАЙ: 13 га талбайд тарьцаар ойжуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ойн дагалт баялаг хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 2024 онд түүсэн аж ахуйн нэгж байгууллагуудын сум дундын ойн ангиудтай хийсэн гэрээний дагуу ойжуулалтын ажлыг хийлгэжээ.
Энэ хүрээнд Цэнхэр, Булган, Жаргалант, Ихтамир суманд 13 га талбайд 23500 ширхэг шинэс модны хоёр настай тарьцаар ойжуулалтын ажлыг хийсэн байна.
Ойжуулалтын ажилд Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал суман дахь сум дундын ойн ангиуд, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт тавин ажиллажээ.
2023 онд 152 га талбайд доройтсон ойг нөхөн сэргээж байжээ.