Түргэн сумын Эрүүл мэндийн төв яамны шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 14:07:15

Сувилагчдын олон улсын өдрийн хүрээнд ЭМССЯ-наас зарласан "Сувилагчдын нэг өдөр" арга хэмжээг Увс аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан байна.

Энэ арга хэмжээний үеэр улсад шалгарсан  байгууллагын шагналыг гардуулсан байна.

Амйгийн хэмжээний шалгаруулалтад Түргэн сумын Эрүүл мэндийн төв 1-р байр, Тэс сумын Эрүүл мэндийн төв 2-р байр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн алба 3-р байр эзэлжээ. Иймээс Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн ажлын тайланг ЭМСЯ, НЭМҮХ-д хүргүүлсэн бөгөөд улсын хэмжээнд 37 байгууллагын ажлыг үнэлэхэд Увс аймгийн Түргэн сум тэргүүн байранд шалгарсан байна.

Тус сумын Эрүүл мэндийн төвийн хувьд өнгөрсөн жил иргэд рүү чиглэсэн 30 гаруй ажлыг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлсэн амжилтаар ийнхүү шалгарчээ.

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース