Архангайд том малын хорогдол харьцангуй бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:13:03

Энэ оны 05 сарын 13 нд Цэцэрлэг хотноо Архангайн улсын бүртгэл, статистикийн газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, тус аймгийн 2016 оны эхний дөрвөн сарын эдийн засаг нийгмийн байдлын тухай танилцууллаа.  

Хэвлэлийн бага хурлын үеэр Архангайн улсын бүртгэл, статистикийн газрын дарга Ц.Самдан, 2013 оноос эхлэн сар бүр хэвлэлийн бага хурал хийдэг уламжлал тогтсоноо дурьдаад, энэ оноос бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, газар болон өргөжиж улсын бүртгэлийн ба статистикийн гэсэн хоёр хэлтэстэй ажиллаж байна гэв.
Тус газрын статистикийн хэлтсийн дарга Б.Чулуунцэцэг тус аймгийн 2016 оны эхний дөрвөн сарын эдийн засаг нийгмийн байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Тэрбээр, улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр Архангай аймаг өөрөө 1444,6 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 2014,4 сая орлогыг төвлөрүүлэн Чулуут, Цахир, Өлзийт, Хашаат, Хотонт сумаас бусад сумд төвлөгөөг 36,2 хувиас дөрөв дахин давуулан биелүүлснийг хэллээ. Орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл, газрын болон түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамж 9-33,3 хувиар биелээгүй байна.
Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлагын хэмжээ 18480,0 сая төгрөг байгаагийн дотор боловсролын салбарт 55,8 хувийг зарцуулжээ.    

                                            1,2 сая төл бойжиж байна

Тавдугаар сарын 13-ны байдлаар аймгийн хэмжээнд оны эхний хээлтэгч малын 65,1 хувь буюу 1239,9 мянган эх мал төллөж, гарсан төлийн 98,5 хувь нь эсэн мэнд бойжиж  байна гэж хөгжлийн бодлогын хэлтсийн хөдөө  аж ахуй хариуцсан мэргэжилтэн А.Дархижав мэдээллээ.
Төл бойжилтыг малын төрлөөр авч үзвэл, гарсан ботгоны 97,4 унагны 97,5 тугалын 96,4 ишигны 96,6 хурганы 98,1 хувь бойжиж байгаа аж.

Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өгийнуур сумын малчид төлөө 94,4 өөс 99,9 хувиар бойжуулаж байгаа юм байна. 2015 оны мөн үетэй харьцуулахад аймгийн дүнгээр төллөсөн эх мал долоо, бойжиж байгаа төл дөрөв аравны долоон хувиар бага байгаа нь малчдын ярианаас сонсоход, бичин жилийн хавар ширүүн байж магад хэмээн сэрэмжилж хуц ухнаа өнгөрсөн жил оройтуулж тавьсантай холбоотой бололтой. 
                                                                             
                                 Юмны үнэ нэмэгдсээр байна

Архангай аймгийн улсын бүртгэл, статистикийн газраас гаргасан танилцуулганаас үзэхэд, энэ сард өмнах сарынхаас үхэр хонь адуу ямааны мах, Алтан тариа үйлдвэрийн гоймон, элэгний нухашны үнэ 2,3-50 хувь нэмэгджээ. Тэр ч байтугай элэг цөс бөөрөнд лабораторийн шинжилгээ хийх хөлс хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ургамлын тос хүнсний ногоо хатуу чихэр цай тамхи ундаа, эрэгтэй эмэгтэй хүний гадуур дотуур хувцас, бөс даавуу гэр ахуйн хэрэгсэл тавилга оо, саван, шар тос, үхэр хонины цул мах зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ, ЭХО-д харах үйлчилгээний хөлс зэрэг бараа, үйлчилгээний үнэ 1,9-63,6 хувиар нэмэгджээ.
Үүнээс гадна амьд мал өөрөөр хэлбэл, хонь ямаа тугалтай үнээ унагатай гүү хурдан морины зарагдах үнэ улам өссөөр байна. 

                    Том малын хорогдол харьцангуй бага байна

Оны эхний малын 97,5 хувь онд орж байгаа явдал Архангайн малчид өвөлжилт хаваржилтийн бэлтгэлээ сайн базаасны үр шим юм.
Хорогдсон нийт малаас хонь 37, үхэр 33,4  ямаа 24,3 адуу 5,3 хувийг эзэлж байгаа бол тэмээ огт хорогдоогүй байнх. Харин Төвшрүүлэх суманд одоогоор нэг ч том малын байна.
Өвөл хавар хур тунадас их унаж байгалийн гамшгийн байдалд байсан Хангай сумын оны эхний малын 20,4 хувь, Цахир сумын оны эхний малын 15,9 мянган том мал хорогдсон явдал хорогдлоороо аймагт толгой цохиж байна.
                                                                                              Архангай аймаг Л.Булган

関連ニュース