Булган хан уулаа тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 22:19:43

Зуны тэргүүн могой сарын шинийн есөн буюу тавдугаар сарын арван тавны ням гаригт Булган хан уулыг тахилаа.

Энэ ёслолтой Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн тэргүүн хамба лам Хорлоогаравын Баасанжаргалаас зарим зүйлийг тодруулахад,  “Одоогоос зуу гаруй жилийн тэртээ  бурхант Булган уулын тэнгэрийг тайхдаа Урд Тамирын голын урд хөвөөнөө Сангийн толгой хэмээх газар ном айлдаж сан тавьдаг байжээ. Ингээд мөнхүү голын хойд хөвөөн дээр байрлах Майдар бурханы дэргэд шашины зан үйлийг үйлдэж баярлаж цэнгэдэг байж.

Хятадын гамин цэрэг Ар монголд халдан довтолж ард олны амьдралыг үймээн сүйтгэж байсан хорьдугаар зууны эхэн үеийн аймшигт цөвүүн жилүүдэд Заяын хүрээний лам хуврагууд мөрөөрөө номоо хурж байтал нь Дундад улсын харгис цэргүүд тэднийг хүзүүгээр нь уяагаар холбож хоморголон устгаж байжээ. Тэр цагаас хойш Булган хан уулыг тахих явдал зогссон түүхтэй.Ингээд сайн цаг ирж байна гэж үзээд 2014 оны тавдугаар сараас Халхын Зая гэгээн Лувсанданзанпүлжинжигмэд тэргүүтэй лам хуврагуууд нутаг усны ард олныхоо хамт Булган уулынхаа тэнгэрийг тайж эхэлсэн энэ жил гурав дахь удаагаа жаяг ёсоор нь зан үйлийг үйлдэнэ”- гэж хэллээ.

Өөрөөр хэлбэл, энэ жил Сангийн толгой дээр тахилгын номоо уншиж, Майдар бурханы дэргэд бэсрэг наадмаа хийжээ.

                                                                              Архангай аймаг Л.Булган

関連ニュース