Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 193.6 мянган толгой мал отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-05 15:02:16

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 17.4 мянган малчин мал бүхий өрхийн 6.3 сая толгой малыг 14.6 мянган малчин өрхийн 54.3 мянган малчин адгуулан маллаж, өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Үүнээс Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 7 сумын 553 малчин өрхийн 193.6 мянган толгой мал, аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээний нөөц нутагт 3 сумын 46 малчин өрхийн 30.9 мянган толгой мал отроор өвөлжинө.

Дорнод, Сүхбаатар, Төв, Булган, аймгийн нутагт 224 малчин өрхийн 11.6 мянган толгой мал үүнээс адуу 2040 толгой, үхэр 1448 толгой, хонь 4165 толгой, ямаа 3931 толгой мал отроор өвөлжинө.

Баянхонгор, Өвөрхангай, Завхан аймгийн зарим сумын нутгаас 497 малчин өрхийн 35.6 мянган толгой мал /адуу-2993 толгой, үхэр-1707 толгой, хонь 13713 толгой, ямаа 17018 толгой, тэмээ 101 толгой/ Архангай аймгийн зарим сумдын нутагт отроор өвөлжихөөр орж ирсэн байна.

関連ニュース