Малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл 75.6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 80.0 мянган тн байгалийн хадлан, 1300 гаруй тн тэжээл бусад тэжээл, давс, хужир шүүг бэлтгэхээр төлөвлөснөөс 51.4 мянган тн өвс, 175 тн сүрэл, 1009 тн гар тэжээл, 8317 тн ногоон тэжээл, 12 тн үйлдвэрийн тэжээл, 5 тн дарш, ногооны хаягдал, 579.6 тн давс хужир шүү бэлтгэсэн нь малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл 75.6 хувьтай байна.
Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 6900
тн байгалийн хадлан, 1530 тн тэжээл бүрдүүлэхээс 1616.2 тн өвс, 655 тн тэжээл төвлөрүүлсэн нь 42.8 хувьтай байна. Улсын онцгой комиссоос
өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 200.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон
бөгөөд 150 тн өвс, 166.6 тн тэжээлийг худалдан авах тендерийг зарлаад байна.
Аймгийн ХХААГ-аас өвөлжилтийн
бэлтгэл ажлын явцын мэдээг 7 хоног бүр авч, холбогдох дээд шатны
байгууллагуудад мэдээлэл хүргүүлж, тодорхой үнэлэлт дүгнэлт хийж, 2-3 удаа
албан бичиг зөвлөмж чиглэлийг сумдын Засаг дарга болон албан байгууллагуудад
хүргүүлэн үүрэг даалгавар өгчээ.
Аймгийн 19 сумын 101 багийн 3.7 сая
га бэлчээрт, 9149 хот айлд 17.6 мянган малчин болон мал бүхий өрхийн 6.3 сая
орчим толгой малыг өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө
аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл” хангах зарим арга хэмжээний тухай
2020 оны 07 сарын 22-ны 19 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн сайдын зөвлөмжийг хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/531 тоот захирамж, 05 тоот албан даалгавар, бэлтгэл ажлыг
хангуулах тухай төлөвлөгөөг гарган сумдын Засаг дарга нар, албан
байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.