Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-27 13:36:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.


Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг  зайны сургалтад бүрэн шилжээд буй. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм. Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115  бүлэг  зайны сургалтад шилжсэн байна. Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618  сурагч, багш халдвар авчээ.


Гэхдээ нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас үзэхэд “КОВИД-19” цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд  илүү их байгааг мэргэжилтнүүд онцолсоор байна. 

関連ニュース