Орон нутгийн 13 мянга гаруй багш ажил хаялтад нэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/ Багш нарын үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэх, боловсролын салбарын боловсон хүчний хүчний хомсдолыг арилгаж, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардсан ажил хаялт энэ сарын 16-наас эхэлж, 14 дэх өдрөө үргэлжилж байна.
Ажил
хаялтад өнөөдрийн байдлаар 649 байгууллагын 36.9 мянган багш нэгджээ. Тухайлбал,
нийслэлийн 384 байгууллагын 22096 багш, хөдөө орон нутгийн 265 байгууллагын 13500 гаруй багш ажил хаяжээ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сурвалжлагчдын мэдээлснээр:
- Архангай аймагт 15 цэцэрлэг, зургаан сургуулийн 796 багш, ажилтан
- Баянхонгор аймагт 18 сургууль, 16 цэцэрлэгийн 1611 гаруй багш, ажилтан
- Дархан-Уул аймагт найман сургууль, есөн цэцэрлэгийн 1100 орчим багш, ажилтан
- Дорноговь аймагт 18 сургууль, 20 цэцэрлэгийн 1164 багш, ажилтан
- Дорнод аймагт таван сургууль, дөрвөн цэцэрлэг, нэг коллежийн 402 багш, ажилтан
- Завхан аймагт 10 сургууль, 10 цэцэрлэг, нэг коллежийн 838 багш, ажилтан
- Орхон аймагт 13 сургууль, 26 цэцэрлэг, нэг коллежийн 2161 гаруй багш, ажилтан
- Өвөрхангай аймагт дөрвөн сургууль, нэг коллежийн 651 багш, ажилтан
- Сүхбаатар аймагт долоон сургууль, 13 цэцэрлэг, нэг коллежийн 1300 гаруй багш, ажилтан
- Сэлэнгэ аймагт гурван сургуулийн 117 багш, ажилтан
- Төв аймагт зургаан сургууль, зургаан цэцэрлэгийн 417 багш, ажилтан
- Ховд аймагт 10 сургуулийн 800 багш, ажилтан
- Хөвсгөл аймагт найман сургууль, нэг цэцэрлэгийн 681 багш, ажилтан ажил хаялтад нэгдсэн байна.
Ulaanbaatar