“Монгол цэргийн өдөр”-т зориулсан даамны тэмцээнд 9 сумын 130 гаруй хүн оюун ухаанаа сорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. “Монгол Цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас оюуны спорт болох 100 буудалт даамны спортыг хөгжүүлэх, спортоор дамжуулан хүүхэд багачуудын амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор 100 буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 9 сумын 130 гаруй даамчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.
5-7 насны эмэгтэй ангилалд:
Тэргүүн байрт Б.Сондор Хайрхан сум
Дэд байрт Б.Эрмүүнзаяа Лут-хүү клуб
Гутгаар байрт Х.Эрхсаран Хотонт сум
5-7 насны эрэгтэй ангилалд:
Тэргүүн байрт А.Пүрэв-Очир Хотонт сум
Дэд байрт Э.Эрхэмбаяр Лут-хүү клуб
Гутгаар байрт Ц.Мөнх-Очир Лут-хүү клуб
8-10 насны эмэгтэй ангилалд:
Тэргүүн байрт Ц.Буянцэцэг II-сургууль
Дэд байрт Г.Хүслэнзаяа Хайрхан сум
Гутгаар байрт Э.Мөнхжин I-сургууль
8-10 насны эрэгтэй ангилалд:
Тэргүүн байрт М.Очир Лут-хүү клуб
Дэд байрт Б.Тэмүүжин Лут-хүү клуб
Гутгаар байрт Б.Анхтөр Лут-хүү клуб нар тус тус амжилттай оролцож шалгасан байна.