Илон Маск “Twitter” компанийн захирлуудын зөвлөлд орохгүй байхаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-04-11 12:25:59

ВАШИНГТОН. /TASS/. Бизнес эрхлэгч Илон Маск “Twitter” компанийн захирлуудын зөвлөлд орохгүй байхаар шийдсэн тухай тус компанийн захирал Параг Агравал мэдээлжээ.


"Илон Маск манай захирлуудын зөвлөлд орохгүй байхаар шийдсэн" гэж Агравал “Twitter” хуудсандаа бичсэн байна.


Америкийн бизнес эрхлэгч, “SpaceX” болон “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск “Twitter” компанийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд орно гэж АНУ-ын Үнэт цаасны хороо дөрөвдүгээр сарын 5-нд мэдээлсэн юм. Харин Илон Маск тухайн үед мэдэгдэхдээ "ирэх саруудад “Twitter”-т мэдэгдэхүйц сайжруулалт хийхийн тулд компанидаа ажлаа эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.


Дөрөвдүгээр сарын 4-нд АНУ-ын Үнэт цаасны хорооноос мэдээлснээр, Илон Маск "Twitter" компанийн хувьцааны 9.2 хувийг худалдан авснаар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон байна. 

関連ニュース