Боом өвчний голомтын шинжилгээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-18 16:47:56
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс боом өвчний байгалийн байнгын идэвхтэй голомттой Өндөр-Улаан сумын Баянгол багийн Сонгины ам, Цуурайн ам, Бэлхи багийн Улаан хад, Их шаварт зэрэг хүн малын өвчлөл бүртгэгдсэн цэгт газраас нийт 220 сорьц дээжлэн авчээ. Боомын голомтын шинжилгээгээр цуглуулсан сорьцод бичил харах, нян судлал, биологийн аргуудаар шинжилж, шинжилгээ үргэлжилж байна.
Голомтод нутгийн эрсдэлтэй бүлгийн 50 иргэнээс боом өвчний тандалтын асуумж судалгааны хуудсаар асуумж судалгаа авч боом өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийн, зөвлөмж тараасан байна.
Энэ ажлыг тус төвийн 2022 оны Зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний календарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 12-ноос эхлүүлсэн байна.
関連ニュース