АРХАНГАЙ: ИТХ-ын 8-р хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан 2022 оны 9-р сарын 29-ний өдрийн 14.00 цагт болох байсан ч 9-р сарын 30-ны 02.15 минутад 100 хувийн ирцтэй эхэлж, үүрээр 05.40 цагт дуусав.
Хуралдааны хэлэлцэх асуудлууд нь Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Архангай аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөө батлах тухай гэсэн асуудлууд байсан ба Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хэлэлцэн баталлаа.
Мөн хуралдаанаар АН-ын 14 Төлөөлөгч аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож, огцруулах саналыг хуралдаанд оруулсан нь ИТХ-ын Төлөөлөгчдийн 56,4 хувийн саналаар дэмжигдэж, огцруулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.