ӨМНӨГОВЬ: Оюуны спортын тамирчдад орон нутгаас дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-28 17:15:32

Өмнөговь/МОНЦАМЭ/  АНУ-д зохион байгуулах соробан сампингийн олон улсын тэмцээнд оролцох тамирчид тодорлоо.         

Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр болох тус тэмцээнд Даланзадгад сумын улсын тэргүүний 2-р сургуулийн сурагч Г.Анужин, Ханбогд сумын сурагч А.Төгөлдөр, Номч оюуны гайхамшиг сургалтын төвийн багш Л.Туяа нар оролцохоор болжээ.              


Тэгвэл олон улсын чанартай тэмцээнд улс, орон нутгаа төлөөлөн явахаар болсон эдгээр тамирчдыг аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүлээн авч уулзан, 10 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.


Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэн алт, мөнгөн цомыг хүртэн дэлхийн аваргын тэмцээнд оюуны хүчээ сорихоор болсон оюунлаг тэргүүний тамирчдын тэмцээнд нь улам их амжилтыг хүсч, төрөлх говь нутгийнхаа төдийгүй  Монгол улсынхаа нэрийг өндөрт гарган амжилттай оролцохыг аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүслээ.

関連ニュース