ӨМНӨГОВЬ: TEIR-I зэрэглэлийн дата төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-05 08:39:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих “Цахим Өмнөговь” дэд хөтөлбөрийн хүрээнд TEIR-I зэрэглэлийн дата төвийг барихаар төлөвлөж байна.


Тус төвийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах юм. TEIR-I зэрэглэлийн дата төв байгуулснаар төрийн  байгууллагуудын  мэдээллийн хадгалалт, хамгаалалт аюулгүй байдал, технологийн зогсолтгүй найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж байгаагаараа ач холбогдол ихтэй ажил болж байна.


Мөн тус төв ашиглалтад орсноор мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуу боловсон хүчнүүд ажлын байраар хангагдах төдийгүй цаашид энэ чиглэлд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь болж байгаа юм.

関連ニュース