ӨМНӨГОВЬ: Даланзадгад хоттой танилцах аяллаар эхний өдөр 60 хүнд үйлчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-06 10:25:38

Даланзадгад  /МОНЦАМЭ/  "Түмэн тэмээний баяр-2023" эвент үйл ажиллагаанд гадна, дотноос зочид зорин ирсээр байна.

 

Тодруулбал, 3 дугаар сарын 5-ны 9.00-19.00 цагийн байдлаар нийт 114 автомашин ирснээс орон нутгаас 62 авто тээвэр, бусад аймаг болон хотоос 52 машин зорчих хөдөлгөөн үйлджээ. Үүнээс 219 гадаадын жуулчин тэмээний баярыг үзэхээр зорин иржээ. Байгаль хамгаалагч сайн дурын ажилтнууд Даланзадгад хотын угтах хаалган дээр ажиллаж зочдод мэдээ, мэдээлэл өгч Smartgobi аппликейшнээр “Түмэн тэмээний баяр”-ын хөтөлбөрийг хүлээн авахыг зөвлөж байна. 



Тус үйл ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хоттой танилцах аяллыг 4 удаа үнэ төлбөргүй зохион байгуулах юм. Эхний аяллаар 60 гаруй иргэнд үйлчлээд байна. Даланзадгад сумтай танилцах аялал 2023 оны 3-р сарын 6, 7-нд Ажнай талбай”-гаас 10.00, 16.00 цагт тогтмол зохион байгуулна. 

関連ニュース