АРХАНГАЙ: 23 хүний амь, 2.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-14 10:03:23

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ-аас аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээллийг энэ сарын 13-ны өдрийн байдлаар гаргалаа.

 

Он гарсаар 26 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон байна. Үүнд: Обьектын гал түймэр 15, зам тээврийн осол 3, эрэн хайх, аврах ажиллагаа 2, төөрсөн сураггүй болсон хүн 1, мал амьтны гоц халдварт өвчин 4, хүний гоц халдварт /Ковид-19/ өвчин 1 тус тус гарчээ.

 

Дээрх аюулт үзэгдэл, ослын улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд 520.0 сая төгрөгийн хохирол учирч, Онцгой байдлын газрын алба хаагчид 23 хүний амь, 2.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

                                                                                                           

Аймгийн Төвшрүүлэх, Өгийнуур, Хашаат сумдаас бусад сумын нутгаар 0-1 см цасан бүрхэцтэй байна. 4 дүгээр сарын 13-наас 4 дүгээр сарын 17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг харвал 13-нд ихэнх нутгаар, 15-нд зарим газраар хур тунадас орно.


Ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр, 13-нд зарим газраар, 15, 16, 17-ны өдрүүдэд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг сэрэмжүүлж байна.

関連ニュース