АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангийн орлого 45.0 тэрбум төгрөгөөр өсөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-26 15:48:31

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны 5 дугаар сард 45.0 тэрбум төгрөг, зарлага 44.3 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс орлого 0.9 (2.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 1.8 (4.2%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.  

 

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 0.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 0.4 хувиар, тэтгэмжийн даатгалын орлого 36.7 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 16.3 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 36.7 хувиар тус тус өссөн бол үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний /ҮОМШӨ/ даатгалын сангийн орлого 3.4 хувиар буурсан байна.

 

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 2.9 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 31.2 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 26.3  хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 16.7 хувиар тус тус өссөн бол ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 4.7 хувиар буурсан байна.

関連ニュース