АРХАНГАЙ: Зарим сумдын нутгаар 0.6-22.0 мм дуу цахилгаантай аадар бороо оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын албанаас гол усны түвшний мэдээг өгч байна.
2023.07.13-ны 08.00 цагийн байдлаар голуудын түвшин өмнөх өдрөөс 3-81 см-ээр нэмэгдсэн байна.
Чулуут сумын Чулуут гол үерийн түвшинг таван см-ээр давж үерлэж байна. Өнөөдөр бороотой тул үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.
Өчигдөр Өлзийт сумын нутгаар бороо ороогүй, бусад сумын нутгаар 0.0-29.0 мм, өнгөрсөн шөнө Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг, Цахир сумын нутгаар бороо ороогүй, бусад сумын нутгаар 0.6-22.0 мм хэмжээтэй, дуу цахилгаантай аадар бороо оржээ.