Малчдад үйлчлэх сургалт мэдээллийн төв байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-14 15:17:41

   Увс аймгийн Өмнөговь суманд “Ногоон алт” төслийн санхүүжилтээр “Малчдад үйлчлэх мэдээлэл сургалтын төв” өнгөрсөн сарын сүүлээр байгуулагдсан байна.

   Сургалтын төвийн нээлтийн үеэр хүчит бөхийн барилдаан, зургаан насны хурдан морьдын уралдаан болжээ. Бөхийн барилдаанд Орлого багийн Б.Баатар түрүүлж, Б.Ганболд үзүүрлэсэн бол Намир багийн Ц.Оргилзул, Баянгол багийн А.Ивгээл нар шөвгөрсөн байна.

   Энэ үеэр нийтдээ 170-аад шандаст хурдан хүлэг Намирын хөдөөд тоосоо өргөсний ихэнх айраг, түрүүг хөрш зэргэлдээ Өлгий сум болон Ховд аймгийн Мянгад сумын морьд авчээ. Айрагдсан морьдын эзэд болон шөвгөрсөн бөхчүүдийг “Ногоон Алт” төслөөс шагнаж урамшууллаа.

   Тус сумын “Ногоон алт” төслийн зохицуулагчаар “Малчин” дэлгүүрийн эзэн Г.Цэрэнсамбуу ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース