Чендүгийн Универсиад: Медалийн чансаагаар Хятадын баг тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-07-31 14:29:11

ЧЕНДҮ. /Olympics/. БНХАУ-ын Чендү хотноо болж буй дэлхийн оюутны спортын 31 дэх удаагийн “Универсиад” наадмын  медалийн чансааг Хятадын баг тамирчид 13 алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж байна.


Харин Япон улс есөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байгаа бол БНСУ-ын тамирчид найман алт, зургаан мөнгө, гурван хүрэл медалийг эх орондоо авчирснаар гуравдугаарт бичигдэж байна.


Эдгээр улсын араас Энэтхэг, Индонез, Тайвань, Макао, Унгар, Хонконг, Ираны баг тамирчид эхний 10 байрт жагсаж байна. Чендүгийн Универсиад долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дэлхийн 113 улс орон, бүс нутгийн 6500 тамирчин спортын 18 төрөлд 269 багц медалийн төлөө өрсөлдөнө. 

関連ニュース