Литвийн хөл бөмбөгийн холбоог УЕФА торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-24 11:14:51

НЬОН, 2023 оны аравдугаар сарын 24 /TASS/. Хөл бөмбөгийн тоглолтын үеэр Литвийн хөгжөөн дэмжигчид доромжилсон үг хэлж, орилолдон хашгиралдсаны учир Европын Хөл бөмбөгийн Холбооны (УЕФА) удирдлага Литвийн хөл бөмбөгийн холбоог 10 мянган еврогоор торгожээ. Энэ тухай УЕФА-гийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээллээ.


Литвийн баг 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд Сербийн багтай өөрийн талбайд буюу Каунас хотноо есдүгээр сарын 10-нд тоглосон юм. Уг тоглолт 3:1-ийн харьцаагаар Сербийн багийн ялалтаар өндөрлөжээ.


Литвийн үндэсний телевиз, радиогийн мэдээлснээр, тоглолтын үеэр Литвийн хөгжөөн дэмжигчид Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг доромжилсон үг хэлж, хашгиралдсан байна.  “Хөгжөөн дэмжигчид доромжилсон, өдөөн хатгасан үг хэллэг хэрэглэсний учир Литвийн хөл бөмбөгийн холбоонд торгууль ногдуулсан" гэж УЕФА мэдэгджээ.


Европын аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт Литва, Сербийн шигшээ багууд тоглож байгаа бөгөөд долоон тоглолтын дараах байдлаар сербүүд 13 оноотойгоор хоёрдугаар байрт, литвачууд 6 оноотойгоор дөрөвдүгээр тус тус бичигдэж байна.


Сүүлчийн тойрогт Литвийн шигшээ баг 11 дүгээр сарын 16-нд Монтенегротой, сербүүд 11 дүгээр сарын 19-нд Болгарын багтай тоглоно.  


 

関連ニュース