Үр тарианы 92.1 хувийг хураажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ онд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай тариалсан байна.
ХХААХҮЯ-ны мэдээллээр 10
дугаар сарын 31-ны байдлаар:
- 312.5 мянган га-гаас 433.1 мянган тонн үр тариа, үүнээс
- 289.0 мянган га-гаас 413.3 мянган тонн улаанбуудай,
- 17.9 мянган га-гаас 174.4 мянган тонн төмс,
- 13.1 мянган га-гаас 167.2 мянган тонн хүнсний ногоо,
- 70.8 мянган га-гаас 202.4 мянган тонн тэжээлийн ургамал,
- 96.5 мянган га-гаас 41.8 мянган тонн тосны ургамал тус тус
хураан аваад
байна.
- Үр тарианы 92.1 хувь,
- Төмсний 97.9 хувь,
- Хүнсний ногооны 97.6 хувь,
- Тэжээлийн 69.6 хувь,
- Тосны ургамлын 79.5 хувийг хураан авчээ.
2023 онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс
316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний
ногоо,101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0
мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийсэн юм.