Н.Жокович “ATP Finals”-д эхний хожлоо авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-11-13 11:35:29

ТУРИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /RT/. Дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн теннисчин Новак Жокович Италийн Турин хотноо эхэлсэн “ATP Finals” тэмцээний гарааны тоглолтод Данийн тамирчин Дэйн Хольгер Руныг буулган авлаа.


Ням гарагт болсон тоглолт гурван сетээр үргэлжилж 7:6 (7:4), 6:7 (1:7), 6:3 онооны харьцаатай дуусжээ. Тоглолт гурван цаг дөрвөн минут үргэлжилсэн байна. 


Хэсгийн дараагийн тоглолтод Н.Жокович Италийн теннисчин Янник Синнертэй, харин Дэйн Хольгер Рун Грекийн Стефанос Циципастай тоглоно.


Энэ жил  5.7 сая еврогоос давсан шагналын сантай  “ATP Finals” тэмцээний аварга энэ сарын 19-нд тодорно. 




関連ニュース