16 настай вундеркинд Л.Ямаль гоол оруулснаар Испанийн баг хожлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-17 15:39:24

ЛИМАССОЛ, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /ВВС/.  Хамгийн залуу хөлбөмбөгчин Ламин Ямаль хоёр дахь гоолоо оруулснаар Испанийн хөлбөмбөгчид 3:1-ийн харьцаагаар Киприйн багийг буулган авлаа.


ЕВРО-2024 тэмцээний урьдчилсан шатны есдүгээр сард болсон тоглолтод испаничууд Гүржийн багийг 7:1-ээр хожиход "Барселона"-гийн 16 настай Л.Ямаль мэргэн буучаар шалгарч байсан билээ.


Тэрбээр Лимассол хотноо пүрэв гарагт болсон Киприйн багийн эсрэг тоглолтод 22 удаа дамжуулалт хийсэн ба 7 дахь минутад эхний гоолыг оруулжээ.


Удаах гоолуудыг Испанийн шигшээ багийн Микел Оярзабал (22 дахь минутад), Хоселу (27 дахь минут) Киприйн хөлбөмбөгч Костас Пилеас (75 дахь минут) нар оруулжээ.


А хэсгийг Испанийн баг 18 оноогоор тэргүүлж байгаа бөгөөд ням гарагт Гүржийн багтай тоглоно.


Шотландын хөлбөмбөгчид 16 оноогоор хэсгийн хоёрдугаарт бичигдэж, Норвег /10 оноо/, Гүрж /8/, Кипр /0/ удаалж байна.

関連ニュース