СҮХБААТАР: Аймгийн төвд 12 ШТС ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн төв Баруун-Урт суманд 12 ШТС тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дийлэнх нь төв дотор буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн орон сууц, худалдаа үйлчилгээний байгууллагуудын дунд байрлаж байна.
Улаанбаатар хотод болсон
золгүй осолтой холбоотойгоор орон нутгийн иргэд ч
айдас, түгшүүртэй байна. Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дээрх станцуудыг төвөөс нэн даруй нүүлгэх хэрэгтэй гэх байр суурийг иргэд цахим
орчинд илэрхийлж, шаардаж эхлээд байна.