ХОВД: Үхрийн махны үнэ 6.6 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдрийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 6.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин нэг кг хонины мах дунджаар 13 мянган төгрөг, нэг кг ямааны мах 10 мянган төгрөгийн үнэтэй байна.
Ховд аймгийн Статистикийн хэлтсээс хийсэн судалгаагаар нэг литр шингэн сүү 5500 төгрөг, нэг кг задгай гурилын үнэ 2800 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байгаа юм.
Харин нэг кг элсэн чихрийн үнэ дунджаар 5000 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 4.2 хувиар нэмэгджээ.