Монголын эдийн засгийн чуулган ирэх сарын 8-9-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-17 10:13:15

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Монголын эдийн засгийн чуулган” 2024 оны долоодугаар сарын 8-9-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно.

Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлнэ. Энэ жилийн чуулганаар:

  • Ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал,
  • Хот байгуулалт, архитектур,
  • Эрчимжсэн хөдөө аж ахуй,
  • Аялал жуулчлал,
  • Бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого,
  • Санхүү, хөрөнгийн зах зээл, Цахим эдийн засаг,
  • Уул уурхай-Хүнд үйлдвэрлэл,
  • Шинжлэх ухаан-Технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулах юм.

 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл оролцож ирсэн. 14 дэх удаагийн Монголын эдийн засгийн чуулганд 2000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

 

関連ニュース