ХОВД: Нутгийн 60 хувьд зуншлага сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн арав хоногийн ихэнх хугацаанд Ховд аймгийн нутгаар салхи шуурга бага байлаа.
Нийт нутгаар ургамлын дундаж өндөр 3-10 см байна.
Ургамлын ургалт Ховд аймгийн нийт нутгийн 60 хувьд сайн буюу хэвийн, 40 хувьд дунд гэсэн үнэлгээтэй байна.
Өөрөөр хэлбэл, Чандмань, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Мөнххайрхан, Дуут, Ховд, Булган сумын нутгаар зуншлага хэвийн байна. Харин бусад сумын нутгаар зуншлага дунд зэрэг болж байна.